COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сарангэрэл: Томуугийн өвчлөлөөр бага насны хүүхэд эндээгүй

2019 оны 1 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Д.Сарангэрэл: Эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь чухал

Тэрбээр:

-Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний эзлэх  хувь улсын хэмжээнд  8.4 хувьтай байна. Энэ бол 14 хоногийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй буурч байгаа үзэгдэл. Гэхдээ тайвширч болохгүй.

Сар шинийн баяраар тархалт нэмэгдэх магадлалтай. Дүүргүүдийн эмнэлгийн орны ачаалал 3.6 хувиар нэмэгдсэн. Бид сүүлийн хоёр жил эмнэлгийн коридорт шалан дээр хүүхэд авахгүй байгаа. Ор тавьж авч байгаа. Сонгинохайрхан дүүргийн том хүний  эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Цаашид бид томуу, томуу төст өвчин дэгдсэн үед арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлье гэлээ.

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг барих шийдвэрийг гаргалаа. Мөн хүн амаа вакцинжуулах шийдвэр гаргалаа. Манай улсын хувьд 0.3 хувийг л вакцинжуулж байна. ДЭМБ-гаас хүн амынхаа 45 хувийг вакцинжуулах шаардлагатай гэлээ. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Томуугийн өвчлөлөөр хүүхэд эндсэн тохиолдол бий юу?

- Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа ташаа мэдээлэл байгаа. Бага насны хүүхэд эндээгүй. Харин насанд хүрсэн хоёр иргэн томуугийн өвчлөлийн талаар өвдөж, нас барсан.

-Томуугийн вакциныг хийх хугацааг яаж гаргаж байна вэ?

-Вакциныг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд хийдэг. Тийм учраас товлолт вакцин гэдэг. Томуу, томуу төст өвчний вирусын талаар улс орнууд ДЭМБ-д өгдөг. Энэ чиглэлээр манай ХӨСҮТ ажилладаг. Томуугийн вакцинийг хүн амынхаа 40-45 хувьд хийх ёстой гэж ДЭМБ-ийн зөвлөдөг. Тийм учраас 10 тэрбум төгрөгийг тооцоолон төсөвлөсөн.

-Түлэнхийн төвийн 50 ортой эмнэлгийн барилга ямар явцтай байна вэ?

-Өнөөдрийн тухайд гацсан, царцсан барилга байхгүй. Түлэнхийн төвийн барилга төсвөөс хамаарахгүй. Кувейтын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийг барьж байгаа. “Цаст”, “Нутгийн зам” компаниуд гүйцэтгэж, Сангийн яам дор бүрт нь санхүүжилт өгч байгаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙН: МPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599486
0 эможи

keyboard_arrow_up