COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар дараагийн УИХ-ын дарга болохгүй гэв

2019 оны 1 сарын 16

Ерөнхийлөгчөөс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг чөлөөлөх саналыг гишүүдийн олонх өргөн мэдүүлсэн тохиолдолд авч хэлэлцэхээр тусгасан байгаа. Одоогоор хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанаар дэмжсэн. Үүнтэй зэрэгцэн дараагийн УИХ-ын даргын суудалд хэн суух талаар таамаг яригдаж эхэлжээ.

Arslan.mn

Үүнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр дурдагдаж байгаа бөгөөд энэ талаар түүнээс тодруулахад “Энэ залуучуудад хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Уваагүй, нийгмийг буруу тийш нь турхирсан худлаа мэдээлэл хийдгээ болиоч ээ. Би УИХ-ын дарга болохгүй. Би үүнийг хариуцлагатай хэлье. Санал болгосон ч болохгүй” гэв.

Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг дараагийн УИХ-ын дарга болох магадлалтай хэмээн таамаглаж байгаа. Харин энэ асуултад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга болохгүй гэдгээ хэллээ. Тэрбээр “Одоохондоо УИХ-ын даргын асуудал яригдаагүй байна. Эхний дарга нь чөлөөлөгдөөгүй байхад дараагийн даргыг ярина гэж юу байхав. Би УИХ-ын дарга болохгүй. Тийм зүйл яригдаагүй.

Ер нь манай намын дотоод асуудлыг шийдэх хоёр талын ажлын хэсэг гараад эв зүйгээ олоод явах ёстой гэдэг зүйлийг ярилцсан. Ажлын хэсгээр ч ер нь албан тушаалын асуудал огт яригдаагүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599293
0 эможи

keyboard_arrow_up