COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: Нам дотроо ойлголцчихоод олны өмнө худлаа ярихаа болих хэрэгтэй

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын дарга хэлэлцээд явъя гэсэн. "Жагсаж, шаардаад байгаа гишүүдийн асуудлыг хуулийн дагуу шийдэхэд надад татгалзаад байх зүйл алга" гэсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлээд байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан алх цохисоны дараагаар  Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлэх эрх аваад "Цуст мөргөлдөөн явуулах талаар мэдээлэл худлаа, уучлал хүсье", "М.Энхболд даргаас уучлал хүсье" гэсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ж.Мөнхбат нар уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй" гэсэн гэх мэдээлэл хийсэн байна. Тэдний энэ мэдээлэл худлаа, байнгын хорооны протокол, ажлын хэсгийнхэн байгаа. 

Өнөөдөр Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийхдээ "Тохироо явагдаж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгоё гэж байна гэлээ. МАН эв эеэ олохоор зөвшилцөж байгаа нь үнэн. Гэхдээ  албан тушаалын ямар ч яриа, тохироо хийгдээгүй байгаа. Худал, ташаа мэдээлэл өгөөд байгаа учраас би мэдээлэл хийж байна. Нам дотроо ойлголцох тохироо хийчихээд олны өмнө гарахаараа хоолойны өнгөө өөрчилж байгаад худлаа мэдээлэл хийхээ болих хэрэгтэй гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599243
0 эможи

keyboard_arrow_up