COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАНАН-ийн тэмцэгчид ЖДҮ-гийн хэрэг болохоор картаа сугалаад гарсан уу

админ
2019 оны 1 сарын 14

Arslan.mn

“Тэмцэгч” таван гишүүний бас нэг ойлгомжгүй үйлдлүүдийн нэг ЖДҮ болоод байна. Тэд авилга, хээл хахуульгүй шинэчлэгдсэн нийгэм байгуулах гэнэ. Гэтэл та бүхэн ард түмэнд зориулан ЖДҮХ сангаас зээл аваад өрөө дарчихдаг, банкинд хийгээд мөнгө хүүлдэг, уул уурхайд хөрөнгө оруулдаг, барьцаагүй зээл авдаг гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадсангүй. Үүний жишээ нь УИХ-ын чуулган дээр ЖДҮ-тэй холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байхад гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр картаа сугалаад гараад явав. Харин нөгөө гурав нь ЖҮДЧИД-ээ авч үлдэх талд зогслоо.

Тэд хууль зөрчсөн учраас прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж яллагдагчаар татахыг санал болгосон. Гэтэл төв талбайд шударга ёс ярьж цээжээ балчихаад Төрийн ордонд орж ирээд хууль зөрчигч гишүүдээ хамгаалж байгаагаа та бүхэн хэрхэн тайлбарлах вэ, “тэмцэгч” гишүүдээ.

Ард түмэн, албан тушаалтан хоёрын өмнө очих бүрдээ дүр нь хувирах та бүхний үнэн төрх аль нь вэ, “тэмцэгч” тав аа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599224
1 эможи

keyboard_arrow_up