COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Наранхүү гишүүн эрдэнэ мэт эгчийнхээ сургалтын зээлийг төлчихөөсэй

2018 оны 11 сарын 19

Arslan.mn

АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн эгч Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилж түүн, ногооруулах гэж гүйж явахад нь татаж, улстөрд хөл тавиулсан нэгэн. Хувийн бизнесийнхээ хамтрагчид байсан тэд улстөрд орохдоо нэг намд элсэхгүй, яахаараа ч хоёр том намд хуваагдаад ордог юм. Ер нь ч төрсөн ах дүүсээрээ улстөрд хөл тавигчид итгэл үнэмшил, үнэт зүйл гээч юмгүй байдаг бололтой. Сонгууль болно, аль нэг олонх болно. Гэхдээ аль нэг намын сонгуулийн ялагдал гэр бүлээрээ нам, улстөрийг сонгосон нөхдөд түй ч ялгаагүй байгаа нь харагддаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг АН-ын гишүүн бол “Монос” группийн ерөнхийлөгч, ах Хүрэлбаатар нь МАН-ынх. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МАН-аас шат ахидаг бол дүү Д.Дагвадорж АН-ыг даган харайж явна. Энэ нь тэднийг намын бодлого, байр суурь, итгэл үнэмшлийг дагасан гэхээсээ илүү аль засгийн үед нүүртэй, нүхтэй байх гэсэн бизнес тооцооллоос өөрөөр харагдуулдаггүй нь үнэн. Анхнаасаа ч тооцоотойгоор улстөрд хөл тавьдаг биз. Түүний нэг жишээ нь дээрх Б.Наранхүү, Б.Саранчимэг нар. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжтай ноцолдож явсан эгчийгээ эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын төв байрыг барихад нь хандив нэрээр хэдэн төгрөг өгүүлээд л тус намын хүндэт гишүүдийн нэг болгож, өнөөх нь өдгөө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болчихсон цэлэлзэж яваа.

Arslan.mn
Б.Саранчимэг гишүүний хувьд  уг нь боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээдийн тоонд багтаж явдаг ч харамсалтай нь ядарсан иргэдийнхээ өмнүүр орж, боловсролын төрийн сангаас зээл авч боломжийг нь булаасан хөгийн намтартай. Тэрбээр төрийн зардлаар АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургуулийг дүүргэсэн ч өнөөг хүртэл боловсролын зээлээ эргүүлж төлөлгүй АТГ-ын хар жагсаалтад орон зарлагдсаар байна. Аль эртний ийнхүү ядарсан нэгний хоолыг булаадаг зан нь тэдний төрөлхийн араншин бололтой. УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нар төрсөн дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапур хэльткейр сентр ХХК”-д гурван сарын өмнө 800 сая төгрөгийн зээл авч өгснөө баригдуут “Сүртэй юм, төлчихнө. Төлчихөөд дүүдээ хүүгүйгээр 2.0 тэрбумыг өөрөөсөө зээлдүүлнэ” хэмээн ард иргэдээ тохуурхан, бэл бэнчингээ гайхуулсан. Хэдий ингэж тохуурхан, баярхсан ч тэдний эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлага бий. Учир нь дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 800 сая төгрөгийн зээл авсан гэх боловч үүнээс бүтэн сарын дараа буюу 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр УБЕГ-т бүртгүүлсэн байх нь хачирхалтай. Түүнчлэн  Гадаад худалдаа, Худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан тус компани яахаараа ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой зээлээс хүртчихсэн явдаг юм. Байгуулагдаад удаагүй, тэр тусмаа огт өөр үйл ажиллагааны чиглэлтэй компани яахаараа 800 саяын зээлийг авч чаддаг билээ. Нөгөөтэйгүүр, тэдний бага дүү Б.Оюунаагийн нөхөр В.Үнэнбат нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал тул тус сангийн зарлагыг ч ухаж үзэх хэрэгтэй. Эхнэрийнхээ төрсөн эгчийн шинэ компанид зээл олгоход мань В.Үнэнбат нөлөөлсөн ч байж болох талтай. Ингэж хардахаар эрхэм эгч дүүс хүргэн хүүдээ хэрэг тохчихоод алга болчихвий гэх эмээлт ч бас бий. Ямартай ч бэл бэнчингээ гайхуулж, түмэн олноо төрийн ордноос тохуурхан баярхах Б.Наранхүү гишүүн та эгчийнхээ Боловсролын өрийг төлөөд өгчихөөч. Бусад хардалт, сэрдэлт, таамгийн мөрөөр хууль, хяналтынхан нь ажиллаад үнэн мөнийг олоод өгөх биз ээ.

Эх сурвалж: niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
21
597305
45 эможи

Зочин
2018-11-24 15:07
Ter unuudur bgaa comment-d ni uursduu bichij bgan neg jil Naranhuugiin talaar muu medee hevleleer garahaad dunjingarav-n hudaldaanii tuwiin buh ajilchidaaraa comment bichuulj bsan
Иргэн
2018-11-23 18:23
Мэдээгүй байсан байхаа одоо төлчих байх аа
Наранхүү Саранчимэг
2018-11-21 10:11
Эгч дүү бид хоёр болон бусад ЖДҮчид монголыг цөлмөж дуустал ард иргэд тайван байцгаа ккк.
Зочин
2018-11-21 03:21
Гэр бүлээрээ хулгайч юм байна
Зочин
2018-11-20 18:12
эд нарыг иймэрхүү хүмүүс гэдгийг мэдэлгүй яахав .сонгоод гаргаж ирээд байдагш дээ
зочин
2018-11-20 18:01
пээ унэн бол ямар аймаар хумуус вээ Унэн бол ард олонд тугээ тугээ шалга шийтгэ Залуучуудаа оюутнуудаа дундаж сэхээтнуудээ ходлоорой босоорой Настайчууд чинь айдаст автлаа Ямар аймшигтай юм бэ
Зочин
2018-11-20 17:34
Хэ хэ Сумьяабазар Ман, Дагвадорж АН, төрсон дүү Сэржбүдээ билүү дээ МАХН гэх мэт Батхүү басАН дүү нь МАН гээд хөвөрнө дөө
Khurelsukh
2018-11-20 15:27
http://www.sonin.mn/news/easy-page/97166
Зочин
2018-11-20 15:27
http://www.sonin.mn/news/easy-page/97166
уурхайн хот
2018-11-20 14:42
ми энхболдын хамаатан ундраа өрөө төлөө !!! багш ээж нь өрөө төл гэж хэлж байгаа байлгүй дээ.....
Зочин
2018-11-20 12:17
Hariutssan humuus ni toluulehed yadag bna aa.jiriin irginiig bol daramtalsaar bgaad toluulsen bgaadaa.ed nar ni ch yasan tsairchihsan humuus ve.
Сонгогч
2018-11-20 11:00
Энэ авгайг дэмжсэндээ харамсаж бна. Шунал нь тулам болсон амьтан бна
амрү
2018-11-20 10:22
Ёстой ноцтой хүмүүс юм аа.
Зочин
2018-11-20 09:18
За яах вэ яахав. Баян дүү нь төлчихнөө дээр нь нэмээд ч тэрбумаар нь мөнгө өгчихнө тайван байцгаа гэх байх даа.
Zochin
2018-11-20 08:21
http://StartWeeklyJob.com/?userid=138871
zochin
2018-11-20 08:15
bitgii hudlaa ingej baigaach naad ydaj unshij bgaa medeellee shalgaad biched hudlaa medeelleer tsuurj muulsan humuus ter talaaraa der medeelel hiitsen l bsan sht
иргэн
2018-11-20 08:01
МАН, АН ах дүү гэдэг нь ингээд харагдаж айгаа биз. Саранчимэг МАН, Наранхүү нь АН, Өөр хүмүүсгэвэл Сумьяабазар МАН
Zochin
2018-11-20 05:15
Eh ni gej neg maajiisan shunaltai avgai erdeneted bdag bsan.bugd ehiigee duuraisan shunsliin devnuud bna daa
0707
2018-11-19 23:09
toriin sangaar surchihaad odoo boltol toloogui yavj bj survaljlagchiin asuusan asuultand oligtoich hariulj chadahguigolognood zugtaj bgaag nee novshiin uls torch
энэ бузар авгайг дүү луйварчидтай нь хамт шалга!!! мөнгийг буцаан төлүүл
2018-11-19 22:41
энэ бузартай гэр бүл монголд их гай тарьж бна. Саранчимэг авгай төрийн мөнгөөр юу сурсан бэ?????? хэлний сургуульд сурсан уу??? Монголын газрыг зарж мөнгийг нь офшорт нуусан энэ бузар авгайг дүү луйварчидтай нь хамт шалга!!! мөнгийг буцаан төлүүл!!!!!
Зочин
2018-11-19 22:23
ЖИНХЭН МУЛГУУ ЛУЙВАРЧИД
keyboard_arrow_up