COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: УИХ-ыг тараахыг манай бүлгийн хэд хэдэн гишүүн дэмжиж байгаа

2018 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр "Өнгөрсөн Бямба гарагийн УИХ-ын чуулган дээр Засгийн газар огцор, УИХ-ын тар гэсэн асуудлыг би хөндсөн. Миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэг чуулганы хуралдаан дээр миний хэлсэн үгийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тараасан. Энэ ажлыг хийж яваад Баасан гарагийн орой 23-24 цагийн үед гэр рүүгээ орж явахад нь араас нь хүн боож унагаасан. Гэтэл урдаас нь дахин нэг гарч ирээд төмрөөр толгой руу нь хэд хэдэн удаа цохиж хүнд гэмтэл учруулсан байсан. Энэ асуудлыг бид БГД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, ШШҮХ-нд шинжилгээ өгсөн.

Үүнийг би албан тушаал эрх мэдлийн төлөөх ажиллагаа, надад сануулга өгсөн явдал болсон гэж харж байгаа. Хэрэв дээрмийн сэдэл байсан бол боож унагаад дээрэмдэх байсан байх. Гэтэл боож унагаад төмрөөр цохисон байна.

Намайг өөрийнхөө зөвлөхийн толгойг хагалаад, улс төр хийж байна гэж олон нийтийн сүлжээгээр дайрч байна. Би тийм ёс суртахуунтай хүн биш. 

Өнөөдөр би УИХ-ын даргад хандаж УИХ-ыг тараах тогтоолын төслийг албан бланк дээрээ бичээд өөрөө гарын үсэг зурж, эхлүүлж байна.

Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ-ыг чадамжгүй гэж үзэж байна" хэмэээлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597303
0 эможи

keyboard_arrow_up