COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн дараагийн сайд ДАВХАР ДЭЭЛТЭЙ байх уу?

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдынхаа албыг өгч, ажлаасаа чөлөөлөгдөж буй. Засгийн газрын зүгээс Б.Батзориг сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, УИХ оруулж ирэх ёстой. Одоогоор Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээгүй, УИХ-д Б.Батзориг сайдыг огцруулах асуудлыг оруулж ирээгүй бөгөөд ирэх долоо хоногт сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэхээр яригдаж байгаа бололтой.

Одоо хамгийн гол буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дараагийн сайд хэн бэ гэдэг асуудал анхаарлын төвд ороод байна.

МАН-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ, УИХ-аас байх уу эсвэл давхар дээлгүй байх уу гэх зэрэг асуудал яригдаж эхэллээ. Зарим гишүүдийн зүгээс энэ удаад давхар дээлгүй,  мэргэжлийн хүнийг томилох ёстой гэж үзэж байгаа бол зарим нь  эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж, энэ салбарт эмэгтэй хүн томилох ёстой гэж үзэж байгаа бололтой. Тодруулбал, Сошиал орчинд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр ч дараагийн сайдын нэрс дунд явж буй. 

Гэтэл Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир нарын нэрс ч яригджээ. Харин энэ дундаас хамгийн боломжтой хүн нь  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг дараагийн сайд болно гэх яриа хамгийн хүчтэй яригдаж байсан.

Гэвч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд өөрөө сайд болохгүй гэдгээ намын нөхөддөө хэлж, нэрээ татсан байна.

Ийнхүү дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал удахгүй тодорхой болох биз.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596827
0 эможи

хм
2018-11-02 17:47
Улааныг үзэж урвадаг, шарыг үзэж шарвадаг Тэрбишдагва гэгч өвгөн л биш шүү
keyboard_arrow_up