COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН: Нөхөн сонгуулийг товлох тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй

2018 оны 10 сарын 01

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа, Ж.Батзандан нар оролцлоо.

УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат:

-УИХ дахь АН-ын бүлэг ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга чуулганы нээлтэд хэлсэн үгийг сонсож, байр сууриа нэгтгэлээ. Ерөнхийлөгч Монгол Улсад тогтолцооны хямрал болсон гэж хэлсэнтэй санал нэг байна. УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх зүйлшгүй шаардлага байгаа. Харин Үндсэн хуулийг батлах процесс нь өөрөө буруу юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу Ард нийтийн санал асуулга явуулж хэлэлцэх хэрэгтэй. 

ҮХЦ-ийн дүгнэлтийг бид энэ долоо хоногт хэлэлцэх ёстой. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор  хэлэлцэх ёстой гэдэг хууль зөрчигдсөнийг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд хэлсэн. Бид эдийн засгийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийлж байна гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрог явагдах нөхөн сонгуулийг товлох тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мөн энэ үеэр мэдэгдсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595427
0 эможи

keyboard_arrow_up