COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Бага хурал 52 хувийн ирцтэй эхэллээ

2018 оны 8 сарын 06

Arslan.mn

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэллээ. Тус намын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээсэн бол бага хурлын даргаар Ө.Энхтүвшин, орлогчоор Г.Хэрлэнчулууныг сонгов.  Өнөөдрийн бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Үүнд:

1. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,

2. Нэр дэвшүүлэх журам батлах тухай юм байна. 

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам, эвслийг бүртгэж, батламж олгох юм. МАХН-ын хувьд өнгөрсөн долдугаар сарын 7-нд Бага чуулганаа хуралдуулж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор зарласан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593511
0 эможи

keyboard_arrow_up