COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН: Тавантолгойн асуудлаар авсан завсарлагаа цуцаллаа

2018 оны 6 сарын 28

Arslan.mn

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр  /2018.06.27/  УИХ-ын нэгдсэн чуулганаар  хэлэлцэх үеэр зарчмын саналаар санал зөрөлдсөн учир  УИХ дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан юм. Тэгвэл дөнгөж сая буюу үдээс өмнөх чуулганы завсарлагааны өмнө УИХ дахь АН-ын бүлэг тус тогтоолын төслөөр авсан завсарлагаа өнөөдрөөр дуусгаж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.                                                                                            

 Тэрбээр “Тавантолгой төсөл Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс энэхүү тогтоолын төслийг хаврын чуулганаас өмнө батлах хэрэгтэй гэдэгт манай бүлэг санал нэгдсэн” гэв. Тиймээс тус тогтоолын төслийг үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59072
0 эможи

keyboard_arrow_up