COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулга, Ш.Раднаасэд нарын тойрог эзгүйрч, нөхөн сонгууль болж магадгүй болжээ

2018 оны 3 сарын 16

Arslan.mn

МАН-ын дотоод зөрчилдөөний явцад хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулгыг золионд гаргах нь нэгэнт тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн үг.

Мөн үүний зэрэгцээ өөр нэгэн гишүүнийг эгүүлэн татах тухай яриа анхаарлын төвд байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Гантулгаас гадна гишүүн Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, эгүүлэн татах тухай яриа МАН-ын удирдлагын төвшинд ойрын үед эрчимтэй яригдаж байгаа аж. Гэсэн хэдий ч Ш.Раднаасэдийг ямар шалтгаанаар эгүүлэн татах гэж буй нь одоог хүртэл нууц хэвээр байна.

Хэрвээ дээрх мэдээлэл батлагдах аваас УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүний хоёр ч суудал эзгүйрч, Хэнтий, Говь-Алтайд нөхөн сонгууль болж магадгүй нөхцөл байдал үүсжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54971
1 эможи
keyboard_arrow_up