COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгууллаа

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан.
Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа орцгоосон байна.

Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ.

Тэд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар зэхэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54864
0 эможи
keyboard_arrow_up