COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүх шатны удирдах ажилтны зөвлөгөөн болно

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 6-9-нд Улаанбаатар хотод болно. Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцоно.

Энэ үеэр Ардчилсан намын даргын улс төрийн илтгэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын бүлгийн мэдээллийг сонсож, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх аж.

Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож байна. Иймд арванхоёрдугаар  сарын 9-нд Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50605
1 эможи
keyboard_arrow_up