COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх УЗ-ийн гишүүдээ өөрчилнө

2017 оны 11 сарын 24

Arslan.mn

МАН-ын XXVIII Их хурал Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш болж, өчигдөр өндөрлөв. 

Хурлаар У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгосон юм. Тэрээр юуны өмнө намын шийдвэр гаргах гол бүтэц болох УЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихоо мэдэгдсэн юм. Одоогийн УЗ-д дараах гишүүд багтдаг.

  • Жамъянгийн Мөнхбат /Ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Хүрэлбаатарын Булгантуяа /нарийн бичгийн дарга/
  • Түдэвхүүгийн Гантулга /нарийн бичгийн дарга/
  • Нямаагийн Энхболд /нарийн бичгийн дарга/
  • Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /нарийн бичгийн дарга/
  • Жаргалтулгын Эрдэнэбат /нарийн бичгийн дарга/
  • Отгонбилэгийн Содбилэг /нарийн бичгийн дарга/
  • Чимэдийн Хүрэлбаатар /нарийн бичгийн дарга/
  • Долгорсүрэнгийн Сумьяабазар /нарийн бичгийн дарга/
  • Цэндийн Нямдорж /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Янгугийн Содбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Лувсанцэрэнгийн Энх-Амгалан /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Даваажанцангийн Сарангэрэл /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Алмаликийн Тлейхан /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Дамдины Цогтбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Пүрэвдоржийн Анужин /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Санжаагийн Оюунбилэг /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Цэндсүрэнгийн Сандуй /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Дуламсүрэнгийн Оюунхорол /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Намхайн Төмөрхүү /удирдах зөвлөлийн гишүүн/
  • Баатарын Амарсанаа /удирдах зөвлөлийн гишүүн/

МАН-ын УЗ-ын ажлын албаны дарга нар

  • Улс төрийн намын байгуулалтын газрын дарга-  Б.Баярбаатар
  • Хэвлэл мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах газрын дарга- Г.Ганбаяр
  • Хууль эрх зүйн газрын дарга-  Р.Саруул
  • Нийгэм эдийн засгийн бодлогын газрын дарга- Д. Өнөрболор
  • Сан хөрөнгийн газрын дарга- Г.Бат-Эрдэнэ

Их хурлыг хааж Монгол Ардын Намын Дарга Ухнаагийн Хүрэлсүх нийт төлөөлөгчиддөө хандан үг хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50193
0 эможи
keyboard_arrow_up