COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэн МАН-ын дараагийн дарга болох вэ?

2017 оны 11 сарын 15

МАН-д одоо эрс өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Намаар дамжиж төрийн албан тушаал худалддаг, намын санхүүжилт нууц далд байдаг, боловсон хүчний бодлого алдагдсан, үнэт зүйл зарчим гэж байхгүй зөвхөн мөнгө ноёлох болсон гээд ужиг асуудлууд энэ намд бугласаар. Олон жилийн энэ идээ бээр одоо юу юугүй дэлбэ үсрэх гэж байна. Эхнээсээ хагараад эхэллээ. Хэн энэ бүхнийг засаж залруулж чадах вэ гэдэгт асуудлын гол нь байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөж мэднэ. Гэвч тэр бол УИХ дахь бүлгээ хагалсан, зангидаж нэгтгэж чадаагүй гэдэг асуудлыг толгойгоороо хариуцах хүн. Жаран таван хүний аргыг олж чадаагүй хүн зуун мянган хүнийг эвлүүлж дөнгөх үү. Товчхон хэлэхэд чадахгүй. Түүнээс гадна Сангийн сайд байхдаа Монгол Улсын иргэдийг алагчилж өөрийнхөө тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад бусад хүмүүст мөнгө байхгүй гэж хэлж чадсан сайхан гар. Хонгор сум цианит натрид хордож мөнгөн усаар уйлж байхад зүв зүгээр байгаа гэж хээв нэг хэлж чадсан гудиггүй эр шүү дээ. Тэгээд ч харваас удирдагч биш. Нийгмийн захиалга огт биш.

Гэвч М.Энхболдын фракц чулуу хөөлгөж байж болох юм. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад Х.Баттулгыг торойно чинээ олон хүн бодоогүй. Тэр гэнэт намын сунгаанд орж ирсэн юм. Тэгээд сунгаанд “ялсан”. Ялуулсан ч байж мэднэ. Яг түүн шиг өнөөдөр намын даргад өрсөлдөхгүй гэж хэлж байгаа ч маргааш нам зүтгэ гэлээ гэж хэлээд нэрээ дэвшүүлж мэдэх хүн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй нь хатуу үнэн билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрөө шийдвэр гаргах эрхгүй, хүнд тархиа базуулж ирсэн нь нууц биш болсон юм. Яг үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбат гэдэг бол хаалгаар хөөгөөд гаргасан М.Энхболд тооноор орж ирэх гэсэн оролдлого л болж нийгэмд харагдана.  МАН доторх дажин нь дайн болж өргөжих ч эрсдэлтэй. Хэрэв тийм зүйл болвол МАН гэдэг хөлөг онгоц бүхэлдээ живнэ гэдэг нь тодорхой. Ер нь М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн ч өөрийнхөө хойд дүр, утсан хүүхэлдэйгээ намын дарга болгох битүү санаархалтай яваа нь тодорхой болж байна. 

Яг үнэндээ МАН-д эрс өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй. Ганц МАН-д ч бус улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай гэж судалгаанд оролцсон 5600 иргэний 92 хувь нь хариулсан байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд нийгэм урагшилж хөгжин дэвшдэг. МАН ын 28-р их хурлын намын даргын өрсөлдөөнд хамгийн бодитой сонсогдож байгаа нэр дэвшигч бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүнд нийгмийн дэмжлэг бас намын дэмжлэг байна. Түүний эрс шийдэмгий, шийдвэр гаргах чадварыг олон нийт үнэлдэг. Цаашлаад намын амьдралд олон жил хутгалдсан, намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан гээд туршлагатай. Энэ нам дотор хэн хэн буруу зөрүү зүйл хийж хор найруулж явдгийг бараг үнэрээр нь л мэддэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгээд ч хариуцлагыг хоёр гурав хувааж биш нэг хүнд үүрүүлдэг нь парламентын ардчилалын зарчим. Биднээс тэнэг болохоороо намын дарга, Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Япон, Герман, Австрали, Их британи гэх мэт улс орнууд нэг хүнд давхар олгодоггүй юм. Манайхан л тогтсон дүрэм журам болгоныг зориуд тэгэхээс тэгэх гэж зөрчдөгөөсөө олон жил засаглалын хямралд зовж байна. Өөрлөлтийг зоригтой шийдэмгий хүн хийдэг. Өнөөгийн нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа сахилга хариуцлага гэх зүйлийг ч хатуу чанга шаардлага тавьж байж хэрэгжүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
49648
2 эможи
keyboard_arrow_up