COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид энэ сарын 16-нд дахин мэтгэлцэнэ

2017 оны 11 сарын 13

Arslan.mn

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сонгуулийн комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэр дэвшигчид өнөөдрийн байдлаар нийт 13 аймаг, долоон дүүрэгт ажиллажээ.

Улс төрийн намын шинэ соёл түгээх зорилгоор сонгуулийн хугацаанд бодлогын мэтгэлцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  өмнө нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр мэтгэлцсэн бол дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-ны өдөр 20:45 цагт зохион байгуулахаар болсон байна.

АЗХ-ны ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49528
0 эможи
keyboard_arrow_up