2020 уушги орлуулах аппарат 3 байхад “ХАНГАЛТТАЙ“ & 2021 уушги орлуулах аппарат “ХАНГАЛТГҮЙ“ 2020 уушги орлуулах аппарат 3 байхад “ХАНГАЛТТАЙ“ & 2021 уушги орлуулах аппарат “ХАНГАЛТГҮЙ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2020 уушги орлуулах аппарат 3 байхад “ХАНГАЛТТАЙ“ & 2021 уушги орлуулах аппарат “ХАНГАЛТГҮЙ“

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт шинээр батлагдсан тохиолдлын тоо 2000 давлаа. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж буй энэ үед өвчтөнүүдэд зориулсан амьсгалын аппаратын хүрэлцээ муу байгааг салбарын хүмүүс хэлж байна.

Тэгвэл "Гурван сая хүн амтай манай улсад уушги орлуулах аппарат гурав байхад хангалттай" хэмээн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ам бардам ярьж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах аппарат болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс болж иргэдийн амь нас хохирч болохгүй" хэмээн өнөөдөр шүүмжлээд сууж байдаг. 

Түүний хэлсэнчлэн манай улсад гурван сая хүнд хангалттай хүрэлцэхүйц гурван аппарат байгааг тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл попрол нь хэтрэв үү, бусдыг буруутгах хандлага байв уу, бүр эсвэл гурван сая хүнд хангалттай хүрэлцдэг гуравхан аппарат нь Д.Сарангэрэлээс өөр сайдын үед хүрэлцэхгүй, хүртээмжгүй, иргэдийн амь насанд хүрэхүйц дутагдалтай болчихдог хэрэг үү.

Ямартай ч өөрийнхөө хэлж, ярьсны эсрэг зүйл ярьж бусдын эгдүүцлийг хүргээд авлаа. Угтаа бол өөрөө Эрүүл мэндийн сайд байх үеэрээ ECMO аппаратаа бэлдэх ёстой байсан бус уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
4
628468
6 эможи

zochin
2021-07-02 11:54
Corona gej gadnaas orj irsen mongonii tailang Sarangereleer tavuilya, hariutslaga tootuulya
МОНГОЛ
2021-07-02 11:33
ОЛОН ЖИЛ ТОМЧУУЛД ҮЙЛЧИЛЖ ХЭЦҮҮ НЭРИЙГ ЗҮҮЖ ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ХҮҮХЭН ДЭЭ!!! БУРУУ ДУУЛАХГҮЙ БОЛ БУЦАХГҮЙ ГЭЖ УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНИЙХЭН ЯРИХ ЮМ БИЛЭЭ
Зочин
2021-07-02 01:41
Энэ авгай юу хийж байсын бэ? Гадаад дотоодын тэр их тусламжийн мөнгө хайчив.
ард түмэн
2021-07-01 23:42
тэнэг чавганцыг тэтгэвэрт нь гарга
иргэн
2021-07-01 23:32
аппаратанд орох хүртэл ньхүндрүүлэхгүй л байх арга хэмжээг УОК УИЯ зохион байгуулах ёстой биздээ. Наадмаа болиулаад хүн олноор нь цуглуулахыг зогсоогооч
САРАНГЭРЭЛ
2021-07-01 23:30
Хандиваар ирсэн мөнгө хаачваа...Харсан хүн байна уу...
Зочин
2021-07-01 21:19
Тэр чинь ердийн үеийн статистик байлгүйдээ, ийм хүнд цагт хорь ч байсан багадах биз, хүндлэлийг хэн ч мэдэхгүй, ашиглах зардал өндөр, тэр нь байхгүй байгаа болохоор хүн маллаад байгаа сонсогдож байна
Зочин
2021-07-01 18:56
Балиар худалч авгай өчнөөн хүний амиар тоглрж байгаа авгай өөрөө одоо юу бодож байгаан болдоо
Кккк
2021-07-01 18:00
Энэ эмэгтэйг арга хэмжээ ав
Зочин
2021-07-01 17:59
Энэ эмэгтэй сайдын үеэс л сайн арга хэмжээ аваад явчихсан бол өдийд ийм байхгүй байсан даа Чих
Зочих
2021-07-01 16:27
Хүнийг хэт дахин шүтэх өргөмжилөх нь уул хүнээ эвдэж байгаа ум. Сарангэрэлийг бид чинь нэг хэсэг хойд солонгосын удирдагч шиг л шүтээд ИХ ын дарга нь хүртэл шүүрс алдаад ямар дарь эх ч гэлүү өргөмжилөл өгөөд л за нөгөө Сарангэрэлийн отгор сүүл нь шарвалзаад өөрийгөө Монголын хатан хаан мэт зүйрлээд тэнэг тэнэг мэдэгдэл мэдэмхийрэж хийсэний нэг нь энэ апрад шүү дээ. Битгий сагсуураж Монголын ард түмэний онигоо бол Сарангэрэл ээ чамаас 1000 илүү мэдлэгтэй хүмүүс зөнлөөшдээ онгироо авгай минь
Зочин 7
2021-07-01 16:13
Сайд асан та гуай короно гайгүй байх үед эрүүл мэндийн салбарыг удирдаж байхдаа тэр их хандивын хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аваад нөөцлөхгүй яасан юм бэ? Хандивын мөнгө хэний халаасанд ямар хэмжээгээр ороод дуусав аа? Одоо болохоор хангалтгүй бна гээд донгосоод суух юм
keyboard_arrow_up