ХУУЛИЙН ТӨСӨЛ: ​Допин хэрэглэсэн бөхчүүдийг Өршөөлийн хуулиар өршөөнө ХУУЛИЙН ТӨСӨЛ: ​Допин хэрэглэсэн бөхчүүдийг Өршөөлийн хуулиар өршөөнө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХУУЛИЙН ТӨСӨЛ: ​Допин хэрэглэсэн бөхчүүдийг Өршөөлийн хуулиар өршөөнө

2021 оны 6 сарын 30

Arslan.mnЗасгийн газар Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Тус хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар допин хэрэглэсэн бөхийг өршөөх заалт оруулжээ.

Тодруулбал, хуулийн төслийн 8.3 дугаар зүйлд "2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ" хэмээн заажээ.

Өмнө нь манай улс зургаан удаа Өршөөлийн хууль баталж байсан бөгөөд гэхдээ хэзээ ч допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөх заалт оруулж байгаагүй билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628400
1 эможи

keyboard_arrow_up