Ц.Даваасүрэн: Үндсэн хууль зөрчөөд байлгүй ОНЦ БАЙДЛАА ЗАРЛА Ц.Даваасүрэн: Үндсэн хууль зөрчөөд байлгүй ОНЦ БАЙДЛАА ЗАРЛА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Үндсэн хууль зөрчөөд байлгүй ОНЦ БАЙДЛАА ЗАРЛА

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Ковидын хуулийн үйлчлэлийг үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль Үндсэн хууль зөрчөөд байгаа юм. Үндсэн хуулийн 19.2-т "Онц болон дайны бэлэн байдал зарласан тохиолдолд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болно" гэж заасан байдаг. Гэтэл одоо хүссэн газраа зорчих, улс орондоо ирж, очих, бизнес эрхэлж орлого олох, ажил хийж цалин авах эрх, сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа. Ийм  байдлаар Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Тиймээс онц байдлаа зарлаад яв. Эсвэл гамшиг гэж үзэж байгаа бол Гамшгийн хуулиараа яв. Үндсэн хуулиа дуртай үедээ зөрчдөг болчихвол эрх зүйт төр гэж байхаа болино. Төсөв санхүү ч үнэхээр замбараагүй боллоо. Ирээдүйн өв санд долоо их наяд төгрөг байх ёстой. Гэтэл одоо гурван их наяд болчихсон байна. Уг нь энэ мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хууль баталчихсан. Одоо даатгалын сан руу орох гэж байна. Энэ мэтээр ковидын хууль төсөв санхүүгийн замбараагүй байдлыг бий болгож байна." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
628204
5 эможи

Zochin
2021-06-27 02:32
Ter ni deer bx da gishvvni zov bxo
Зочин
2021-06-27 02:31
Ter deer bxo
mgl hyn
2021-06-25 08:22
khuukh bodson yum bg bailgui de, harj l baiya
Z
2021-06-24 22:04
Hunturch bna daa ene zasag
СОНГУУЛЬ ХИЙЖ ТАХАЛ ТАРААСАН БУЗАРЫН ТӨР ЗАСАТАЙ МОНГОЛ УЛС
2021-06-24 18:09
Улс орноо халдварын голомт болгосон иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг хулгайлсан засгийн газар огцор
keyboard_arrow_up