БАЙНГЫН ХОРОО: Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжлээ БАЙНГЫН ХОРОО: Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЙНГЫН ХОРОО: Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжлээ

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.

Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар ​нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ​Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ.

Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628090
10 эможи

keyboard_arrow_up