Н.Учрал: Соёлын тухай хууль бусад хуультай уялдахгүй байна. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу? Н.Учрал: Соёлын тухай хууль бусад хуультай уялдахгүй байна. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Соёлын тухай хууль бусад хуультай уялдахгүй байна. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу?

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "2019 онд л өргөн барихад Соёлын тухай хуулийг харж байсан. Бас судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийж, бүтэц зохион байгуулалтыг хийх гэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан. Сая энэ хуулийг хэлэлцэх эсэхээ дэмжиж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ажлын хэсэг байгуулж, сайн ажиллажээ. Гэхдээ яг хэлэлцэх эсэхийг дэмжиж байхад тодорхой хэд хэдэн асуулт асуусан. Энэ хууль ерөөсөө бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Энэ хууль гарснаар бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлээд, эдийн засагжуулах нь тодорхой бус байна. Зохиогчийн эрх, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу үнэлгээчид ажиллаж байгаа. Үнэлгээний талаар энэ хуульд огт тусгаагүй. Мөн энэ хуульд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Гэтэл Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд бас мэдээллийн сан байгуулна. Ингэхээр хоёр мэдээллийн сантай болох юм уу. Ер нь бусад хуультай нийцэхгүй байж болох юм уу. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627963
0 эможи

Юу нь өвдсөн хүн бэ
2021-06-18 11:32
Хөөрхий сайхан залуу
keyboard_arrow_up