Нийтээр тэмдэглэх баярт “Номын баяр“-ыг оруулахаар болсон тухай хуулийг хэлэлцэнэ Нийтээр тэмдэглэх баярт “Номын баяр“-ыг оруулахаар болсон тухай хуулийг хэлэлцэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийтээр тэмдэглэх баярт “Номын баяр“-ыг оруулахаар болсон тухай хуулийг хэлэлцэнэ

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1.Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627878
1 эможи

Зочин
2021-06-16 12:40
keyboard_arrow_up