НДШ-ийг 2%-иар бууруулахыг 07-р сарын 1-нээс эхлүүлбэл 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум шаардлагатай НДШ-ийг 2%-иар бууруулахыг 07-р сарын 1-нээс эхлүүлбэл 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум шаардлагатай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НДШ-ийг 2%-иар бууруулахыг 07-р сарын 1-нээс эхлүүлбэл 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум шаардлагатай

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа НДШ-ийг 2 хувиар бууруулах асуудлыг хэлэлцэж байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон.

НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626873
0 эможи

keyboard_arrow_up