ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувиар буруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Чуулганд нийт 61 гишүүн буюу 81,3 хувь нь өнөөдөр оролцож саналаа өгснөөс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 75.4 хувь нь буюу 46 нь зөвшөөрлөө.

Хэлэлцэхийг дэмжсэнд тооцсоноор Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон.

НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Капитал банкнаас авах ёстой байсан 340 орчим тэрбум төгрөгийн асуудал юу болов. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

НДЕГ-ын дарга Д.Зоригт: Ажил олгогчдоос авах 256 тэрбумын төгрөгийн авлага бий. Өнгөрсөн онд 128 тэрбумын авлага нэмэгдсэн. Цар тахлаас үүдэн ажил олгогчдоос авах авлага нэмэгдсэн. Банкнаас авах 102.6 тэрбум төгрөг байгаа. Эрүүл мэндийн даатгал 130 тэрбум төгрөг бий. Капитал банкнаас үүдэн 104 тэрбумын алдагдал хүлээсэн. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбумын авлага барагдуулсан. Одоо 102.6 тэрбум төгрөгийн авлагатай байна. Нийт 492 тэрбумын сардаа тэтгэвэр 190 орчим тэтгэвэр тавьж байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкуудад Covi-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой нэг ч төгрөг байршуулаагүй. Хаан, Төрийн банкны харилцах дансанд байршиж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626863
0 эможи

keyboard_arrow_up