Б.Пүрэвдорж:  Хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх юм. 

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр үдээс өмнө нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Бид цар тахлын үед шуурхай ажиллах ёстой.  Миний өргөн барьсан хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ. Ард түмэн хэцүү байна. Иргэдийн орлого багассан энэ үед иргэдийн автомашин хуурамч шатахууны улмаас эвдэрч, эдийн засгийн хохирол гарч байна. Хоёрдугаарт НӨАТ-ын тухай хууль байна. Хүмүүсийн орлого багассан байна. Энэ үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй байна. НӨАТ-ыг 5 хувь болгож багасгах хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна. Та нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чинь байндаа тусахгүй байна. Хэлэлцэх асуудал олон байхад томилгоо хэлэлцэж, хэн нэгэн даргыг авч ирж загнах л ажил хийж байна. 
ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625270
0 эможи

keyboard_arrow_up