ХЭҮК: Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа ХЭҮК: Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК: Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссод гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа юм гэж ХЭҮК-оос мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ:

 ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг: Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна. 

2016-2020 оны байдлаар цэргийн алба хааж байх хугацаанд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 62 бүртгэгдсэн. Цэвсэгт хүчинд орж ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчид бүх нийгмийн давхаргаас ирдэг. Амьдрал залгуулахад хүндрэлтэй газраас ч ирдэг. Энэ хүмүүстэй жилийн хугацаанд ажиллан, төлөвшүүлээд явуулахад хүндрэл гардаг.

2019 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлал дээр танкийн хороотын захирагч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус хороотын механик жолооч, дэд ахлагч н.Ванданлхагва хороотын 17 цэргийг хөнжил, гудас үүрүүлэн, гүйлгэсэн байна. Үүнээс үүдэж н.Алтантулга бие нь муудаж, амь насаа алдсан. Энэ асуудлын дараа тухайн алба хаагчид 6 сараас 5 жилийн ял сонссон байна.

2019 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд байсан байлдагч н.Наранбаяр өвс ачсан машин дээрээс унаж, нас барсан. Энэ хэрэг шалгагдаад явж байгаа.   

2021 оны гуравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г байлдагчаа зодож, амь насыг нь хөнөөсөн. Тухайн офицер чөлөөлөгдөөд, хуулийн дагуу шалгуулж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад энэ ажил хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй. Юм бол мөнгө төгрөг, байшин сав ярина. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хамаатай юм" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625200
0 эможи

keyboard_arrow_up