COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ ТҮТГЭЛЗЭХ ҮҮ?

админ
2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшор дахь хөрөнгө, тэдгээртэй холбоотой зарим орны шүүхийн процесстэй холбоотой мэдээлэл хэвлэлээр  гараад удлаа.

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын нийт 14 хариуцагчид холбогдуулан,

  • Нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулах эрх олгож, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон, 
  • Хоёрдугаарт, “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл, менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, ийнхүү өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл горимыг бүрдүүлэн өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” буюу хуучнаар “Айвенхоу майнз лимитед компанитай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь ч ил болсон.

Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн хууль эрх зүйн бус улс төрийн томоохон асуудал болон хувирч буй билээ.

Учир нь уг хэрэг Оюутолгой, Дубайн гэрээг өөрчлөх, шударга ёсны төлөө тэмцэж буй гэх МАН-ын имижтэй зөрчилдөж буйгаар үл барам У.Хүрэлсүхийн огцорсон нь гадаадын шүүх дээрээс нэхэмжлэлээ татаж, түүнийг өмгөөлсөн явдал, ерөөс нь У.Хүрэлсүхийн ард Сү.Батболд байдаг гэх  уур амьсгалыг олон нийтэд төрүүлж буй нь нууц биш.

Тэгвэл уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар МАН-ын лидерүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд ярилцжээ.

Улмаар Сү.Батболдыг УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, өөрөө сайн дураараа шалгуулах нь зөв. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнө МАН болоод МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүндэд сэв суулгахгүй байх хамгийн зөв хувилбар бөгөөд хэрэв үнэхээр асуудалгүй бол шалгуулчихаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дахиад л хэрэгжүүлээд эхэлчихнэ шүү дээ гэж Сү.Батболдод гуйх, шахахыг хослуулан хэлсэн байна.

Сү.Батболд ч энэ хувилбарыг сонгож болно гэдгээ МАН-ынханд хэлжээ.

Ч.Явуу

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624130
4 эможи

Зочин
2021-03-03 23:08
Энэ хүнийг үнхээр Монгол улс хуультай,төртэй юм бол тултал нь шалгаад ард түмэнд хэн болохыг нь харуулаач үнхээр айдас хүйдэс харуулсан юм нууд л гарах юм даа аль нь ч үнэн юм болдоо
иргэн
2021-03-02 14:47
Ухамсарт Соёлт ертөнцөд бол аль хэдийн Сайн дураараа Огцорсон байгаа Дэлхийд зөвхөн Монголд л Хулгайч Авилгачи нар л Хууль Шүүх Прокурортойгоо нийлээд Хууль завхаруулаад явж байна шүү дээ
zochin
2021-03-02 13:36
Бороо гоулдаас ганцаараа 27 тн алт аваад идчихсэн шүү дээ идэж болно офшорын загварыг монголд бий болгоод төрийн тогтолцоог нураачихсан монголчууд цөөхөн нууц зүйл гэж хаана ч байхгүй идэж болно жаахан хэмжээтэй ид дэлхий өөрөө жижигхэн Батболдоо
irgen
2021-03-02 11:42
ygaad tatvar shalgalt orohgui bna? tatvar eronhii gazar tailbar gargah heregtei
zochin
2021-03-02 11:26
Unen boditoi gedeg ni notlogdchihood baihad, namaig gutgej bn geed suuj bgaa huniig yu gehev. MAH-d ard tumnii itgel aldarsan. Har mashinaar haker hiihgui l bol, yalahad hetsuu dee
Иргэн
2021-03-02 10:32
Эрдэнэтийн амуудөл бол хөдөлбөргүй тогтоогдчихсон гэмт хэрэг л дээ.Харин нөгөө хөөн хэлэлцэх хугацаа гээч нь юу болж байгаа юм бол.
харамсалтай
2021-03-02 10:26
МАН нэг ч авлигачинаа хөөж явуулаагүй нам шүү. МАН ын бага хурлын гишүүнээр ял авсан батбаяр, билэгт, с. баяр нар оролцож л байдаг юм даа.
Зочин
2021-03-02 10:22
улс орноос илүү намын нэр хүнд илүү юу луйварчидаа
enhbayr ni orj ireed sv nayamdorj nagabandi bayr metiigni damjij shorond ni hiih blgvi dee
2021-03-02 10:10
okok
keyboard_arrow_up