COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараа хоёр яамыг шинээр байгуулна

админ
2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ “Цар тахалтай үед Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараа буюу эдийн засаг сэргэх уьдчилсан тооцооллоор хоёр яам нэмж байгуулна гэж бодож байгаа.

  1.  Эдийн засаг хөгжлийн яам. Үндсэндээ томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явах яам юм. 
  2. Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно.

Дараагийн том ажил бол авлигатай тэмцэнэ. Гэхдээ зөвхөн авлига авч байгаа эзэнтэй нь биш хөрс, суурьтай нь давхар тэмцэнэ. Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг тогтолцоог алга болгохын тулд цахимтай холбоотой томоохон шинэчлэлийг хийнэ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623121
1 эможи

Зочин
2021-01-27 23:07
Hamgiin bagaar bodohod 4.8 terbum togrog tsalind yavna daa Mongotei l bn daa
Зочин
2021-01-27 20:36
зуун ямаанд жаран ухна гэгчээр ямарч чадамжгүй төрийн албан хаагчаа цөөл
keyboard_arrow_up