ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь нэр дэвшигчийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623115
0 эможи

keyboard_arrow_up