АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор нэг өдрийн завсарлага авлаа АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор нэг өдрийн завсарлага авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор нэг өдрийн завсарлага авлаа

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авлаа.

Уг хуульд Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл доод шатны Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг ажлын 3 өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623055
0 эможи

keyboard_arrow_up