Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.

УИХ-аар 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуульд нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Засгийн газраас шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өнгөрсөн хугацаанд 6 удаа, дэд ажлын баг 30 удаа хуралдаж, УИХ-ын гишүүдээс гаргасан санал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас бичгээр ирүүлсэн саналыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622533
0 эможи

keyboard_arrow_up