ЧУУЛГАН: 10 мянган ААН, байгууллагыг 30 тэрбум төгрөгийн торгууль алдангиас чөлөөлнө ЧУУЛГАН: 10 мянган ААН, байгууллагыг 30 тэрбум төгрөгийн торгууль алдангиас чөлөөлнө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: 10 мянган ААН, байгууллагыг 30 тэрбум төгрөгийн торгууль алдангиас чөлөөлнө

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  09 дүгээр сарын 1-нээс 2021 оны 07 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулаад байгаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622294
0 эможи

keyboard_arrow_up