COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь цаг хугацааны хувьд боломжгүй

админ
2020 оны 12 сарын 04

Б.БАТ-ЭРДЭНЭ: Бид хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.12.04 хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах цаг хугацааны боломж байхгүй байна. Шаардлага цаг хугацаа, нөхцөл бүрдмэгц төсвийн тодотголыг хийнэ. Төрийн албаны даргалах бүрэлдэхүүний хэрэглээ, цалин, урсгал зардлыг хэмнэх тал дээр төлөвлөж байгаа зүйл байна уу?
-Шаардлагатай бол УИХ-ын гишүүдээсээ эхлээд, зөвлөх, туслахуудын орон тоо, хууль боловсруулах, орон нутагт ажиллах зардалуудаас хэмнээд явах боломж байна. Хамгийн гол нь доошоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнүүд ингэж чадах уу? 
-Төрийн өмчит аж ахуй нэгжүүд 32 их наядын төгрөгийн хөрөнгөтэй үр өгөөж байхгүй байна гэж байгаа. Тэгэхээр төрийн өмчит компаниудын хэл ам татлаад байгаа асуудлуудыг нэг мөр болгоод захирал удирдаж байгаа менежерүүдийнх нь ажлын үр дүнтэй нь холбоод цалин урамшуулал зэрэг нь тодорхой байдаг чиглэлээр бодож үзэж байгаа юм байна уу? 

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Төсвийн үргүй зардлыг бууруулах төсвийн болон улсын үйлдвэрийн газрууд, орон нутгийн төсвийн аж ахуйн нэгжийн газруудыг үр дүнтэй ажиллуулах, үргүй зардлыг багасгах. Ялангуяа хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн өргөжилт, ийм нэрээр төсвөөс гадуур маш их хөрөнгө оруулалтууд хийдэг болсон нь нэгэнт ил болсон. Үүнийг цаашид томоохон хэмжээний бүтцийн ажлыг энэ дөрвөн жил Засгийн газар, УИХ-аар эрчимтэйгээр эхлүүлэх ёстой байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621783
2 эможи

Зочин
2020-12-05 18:37
Галзуу хүн
2020-12-05 06:55
Эрхэм гишүүдээ.Бараг МОНГОЛЫН бүх сумдад шахам "СОЁЛЫН ТӨВ" барих нь цаг хугацааны болоод эдийн засгийн хувьд ашигтай шийдэл мөн үү?
keyboard_arrow_up