З.МЭНДСАЙХАН: Өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй  хольж аймгуудад үнэгүй олгоно З.МЭНДСАЙХАН: Өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй хольж аймгуудад үнэгүй олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй хольж аймгуудад үнэгүй олгоно

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дээрх бараа нь гадаадын зах зээлд үнэ өссөн, дотоодод дутагдалтай байгаагаас үнэ нэмэгдэж буйг тэмдэглээд, хуулийн төсөл батлагдсанаар нийлүүлэлт сайжирна хэмээн тодотгов. ОХУ гэхэд л, хоёрдугаар сараас улаанбуудайн экспортод квот тогтоохоор болсон байна. Тиймээс цаашид гарах нөхцөл байдлаас урьтаж нийлүүлэлт болон нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авч буйг онцлов. 

Мөн УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа энэ шийдвэрээ танилцуулсан гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621741
0 эможи

Шорон царйлсан ац
2020-12-04 09:39
Авилгачин
Зочин
2020-12-03 14:24
keyboard_arrow_up