Я.Содбаатар: УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий Я.Содбаатар: УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: УИХ-ын гишүүд гэртээ сууж ажлаа хиймээргүй байна. УИХ-ын бүрэн эрх хязгаарлагдаад байна. Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажилламаар байна. Хотын гишүүд ч яах вэ иргэдтэй уулзаж болох нь. Ж.Энхбаяр зөвлөх тусгай үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Орон нутгийн гишүүд тусгай үүрэг гүйцэтгэгчээр тойрогтоо ажиллах болох уу.

Шадар сайд Я.Содбаатар: УИХ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэрхэн ажиллах нь хуулиараа явж байгаа. УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарласан үед УИХ-ын үйл ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн ч вирус тусаж болно. Туслах, жолооч нь явна. Бид цар тахлыг бүрэн хумиж дуусаагүй байна. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий. Хавьтлын тоог нь гаргаад өгчихсөн байгаа. Хүмүүсийг нь шинжилгээнд хамруулсан. Эрсдэлээ сайн тооцоорой. Гэхдээ энэ бол онцгой нөхцөл гэдгээ сайн ойлгож байгаа байх гэж бодож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621353
1 эможи

Зочин
2020-11-20 07:11
Нээх 1 2 баагий байхгүй байлаа гээд улс дампуурчихгүй, зүгээр л гэртээ бай.
keyboard_arrow_up