Х.НЯМБААТАР: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ Х.НЯМБААТАР: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсэж байна. Өчигдөр Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дэлхийн аль ч улсад цагдаагийн алба хаагчийн биед халддаггүй. Харин цагдаа хууль бус шаардлага тавьсан бол иргэд гомдлоо гарах боломжтой бөгөөд тухай бүрт нь албаны шалгалт хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621335
0 эможи

Зочин
2020-11-19 13:45
санал
2020-11-19 13:29
ЯАГААД 10 буудлын НОМИН руу ОРБИТын иргэд машинтайгаа очиж худалдаа хийж болдогүй юм вэ? ХОРИОД байна. НОМИН бол арай баталгаатай бүтэгдэхүүн худалддаг болохоор л иргэд үйлчлүүлэх дуртай байгаа.
keyboard_arrow_up