З.МЭНДСАЙХАН: Хүндрэлийг даваад гарах хэмжээний ХҮНСНИЙ НӨӨЦИЙГ хангалттай бүрдүүлсэн З.МЭНДСАЙХАН: Хүндрэлийг даваад гарах хэмжээний ХҮНСНИЙ НӨӨЦИЙГ хангалттай бүрдүүлсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Хүндрэлийг даваад гарах хэмжээний ХҮНСНИЙ НӨӨЦИЙГ хангалттай бүрдүүлсэн

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хүнсний хангамж, нөөцийн  хувьд хангалттай байгаа.  Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсэхээс болгоомжилсон.

  • Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног,
  • гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног,
  • төрөл бүрийн будаа 57 хоног,
  • хуурай сүү 30 хоног
  • өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоногийн нөөцтэй байгаа юм.

Мөн ургамлын тос 22 хоног, төмс 316 хоног, хүнсний ногоо 62 хоног, элсэн чихэр 60, давс 33 хоногийн  тус тус нөөцтэй байна. Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн.

Засгийн газар, УОК-оос гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн буюу бүх төрлийн будаа, ургамлын тос, ургамлын тосны түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээлийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэсэн дээрх бүтээгдэхүүнийг мөн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621333
0 эможи

Зочин
2020-11-19 18:56
Болтугай удахгүй юу гэж донгодох бол
keyboard_arrow_up