УИХ өнөөдөр УОК-ын мэдээллийг сонсоно УИХ өнөөдөр УОК-ын мэдээллийг сонсоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ өнөөдөр УОК-ын мэдээллийг сонсоно

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ өнөөдөр нэгдсэн чуулганаа цахимаар хуралдуулна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр болон маргаашийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ Улсын онцгой комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байна. 

  • Цагийн үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл; 
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны аравдугаар дүгнэлт;
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621314
0 эможи

Зочин
2020-11-19 11:48
keyboard_arrow_up