Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанкны нөөц өр дарахад хангалттай. Нөөц хуримтлагдаад явж байна Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанкны нөөц өр дарахад хангалттай. Нөөц хуримтлагдаад явж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанкны нөөц өр дарахад хангалттай. Нөөц хуримтлагдаад явж байна

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд асуулт асууж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк инфляцийн түвшинг хэмждэггүй. ҮСХ инфляфийн түвшинг гаргадаг. Нийтлэг хэрэглээний 343 барааны 40 хувь нь импортын бараа.

2016 оны эцэст 1 тэрбум ам.доллар буюу төв банкны нөөц -400 байсан. Өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар байна. Монголбанкны нөөц өр дарахад хангалттай. Нөөц хуримтлагдаад явж байна. 

Оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан. Өнгөрсөн онд 4.5 хувиар, 2018 онд 8 хувь, 2017 онд 2.8 хувиар чангарсан. Тиймээс ирэх жил ч гэсэн савлагаа бага байна гэж төсөөлж байгаа. 2021 онд эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж инфляцийн түвшинг 6 хувиар тооцоолсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620911
1 эможи

Зочин
2020-11-05 16:18
keyboard_arrow_up