Д.САРАНГЭРЭЛ: Бид шүүмжилж, хойшлуулсаар байгаад эмийн үнэ өндөр, чанарын шаардлага хангахгүй хэвээр байна Д.САРАНГЭРЭЛ: Бид шүүмжилж, хойшлуулсаар байгаад эмийн үнэ өндөр, чанарын шаардлага хангахгүй хэвээр байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.САРАНГЭРЭЛ: Бид шүүмжилж, хойшлуулсаар байгаад эмийн үнэ өндөр, чанарын шаардлага хангахгүй хэвээр байна

2020 оны 10 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл уг хуулийн төслийг өнөөдрийнх шиг хойшлуулсаар даруй найман жил өнгөрсөн гэдгийг хэлээд шүүмжилж буй гишүүд хойш нь таталгүй, хамтран ажиллаж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Arslan.mn

Тэрбээр "Байнгын хорооны гишүүд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуульд ач холбогдол өгч, нягт нямбай хандаж байгаад талархал  илэрхийлье. Та бүхэнд би нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль 2012-2016, 2016-2020 оны парламентын үед яг ийм байдлаас болж хойшилсоор байгаад 10 дахь жил рүү орж байна. Энэ хугацаанд эмийн үнэ өндөр хэвээрээ. Чанарын шаардлага хангаагүй эмч борлуулагдах хэвээрээ байгаад байна. Тиймээс бүгдээрээ энэ асуудлыг хойш нь татахаас илүүтэйгээр урагш нь татаж авчраад Эмийн агентлаг байгуулах боломжийг анх удаа Засгийн газар гаргаад өгчихлөө. Энэ боломжийг битгий алдаасай гэж бодож байна. Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, Б.Анужин гишүүн та бүхэн ажлын хэсэгт орж засаж залруулах зүйлүүдээ өөрсдөө гардаад хийчих. Ийм боломж нь одоо байна. Энэ  хууль гарахын ач холбогдлыг та бүхэн өөрсдөө хэлж байна. 

1990 оноос хойш эмийн хүртээмж бага байсан. Тухайн үед хүртээмжийн тухай ярьж байсан. Харин одоо чанар, аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Дээр нь эмийн үнийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй гэж Олон улсын судалгааны байгууллагууд хүртэл хэлж байна. Тиймээс энэ агентлаг байгуулагдсанаар бидний ярьж буй асуудлууд бүгд шийдэгдэнэ. Одоо ажлын хэсэг, ажлын дэд хэсэг байгуулагдана. Тухайлбал, эмийн нэгдсэн худалдан авалтын тухай ярьж байна. Ц.Мөнх-Оргил гишүүнээ энэ бол маш зөв. ЭМЯ-аас энэ ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд төрийн өмчийн эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эмийг нэгдсэн худалдан авалт хийдэг болсон. Үүнийг үр дүнд эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарсан.

Энэ нэгдсэн  худалдан авалт гэдэг нь Олон улсын стандарттай байна. Харин энэ ажлыг яам дангаараа хийдэггүй юм байна лээ. Үүнийг хариуцсан хараат бус тусгай агентлаг  барьж хийх ажил байна. Харин энэ боломжийг нь бүгдээрээ гаргаж өгье. Нэгэнт Засгийн газар энэ боломжийг гаргаж өгсөн үед бид  хуулийн төслийг дэмжиж засаж шинэчилье гэсэн саналтай байна" гэдгийг онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620577
3 эможи

Зочин
2020-10-20 11:59
keyboard_arrow_up