Т.МӨНХСАЙХАН: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ Т.МӨНХСАЙХАН: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй ажиллах боломжтой бүрдэнэ. 

Санхүүжилтийн тогтолцоо буруу байсан учраас өмнө нь янз бүрийн асуудал гардаг байсан. Эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ явуулах тусам санхүүгийн асуудалд ордог тогтолцоо байсан. 2021 оноос яг ямар оношоор, ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээрээ санхүүжилт авдаг болно. 

Хөнгөлөлттэй эм олгох тал дээр олон улсын стандартын шаардлага хангасан эмийг түлхүү оруулж, олгох процессын тал дээр өөрчлөлт оруулна. Тодруулбал, бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор нь аль ч эмийн сангаас авдаг боломжийг бүрдүүлнэ. 

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудад гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино.

Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, I, III эмнэлэг. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн, эхний үр дүнгүүд гарч байна. Ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ. Харин 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй”.

Мөн ирэх онд бүх резидент эмч нар цалин авах боломжийг бүрдүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
620522
10 эможи

shs
2020-10-17 12:02
Одоо үүдээр ороод бүгд үнэ төлбөр төлдөг болно гэсэн үг
Munhzul
2020-10-16 22:48
Manai uls shal demii ymand tusuw tuluwguu gej baihaar zvgeer Delhiin standartad niitssen neg tom emleg hariad svvliin veiin bvh tonog tuhuurumjtui emleg hariad ydaj gadagshaaga emchilgeend ywaj bgaa ywaj chadahgvi bgaa hvmvvsee emchildeg baiwal boloo mun ervvl endiin daatgalaar bvh uuh emiin daatgalaar vilchildeg baihad boloo frencaad tegeed l bolood baishde manai mongoloos joohon gazar nutagtai bas gazriin ymarch baylag gej baihgvi baij tegeed hugjuud bolood baishde
Tsogzolmaa
2020-10-16 19:19
Huuramch emee shahaj bolohgui daatgald daraltnii eml bichdeg zurh uushig haniad bitamin bichij boldoggui yumuu
Баясгалан
2020-10-16 15:55
Үйлдвэрийн эмч нар хөнгөлөлттэй эмийг бичиж болох уу?
саран
2020-10-16 15:47
маш сайхан мэдээ байна хѳдѳѳ сумдын хѳгшчүүл бүгд эмээ авдаг болох юм шиг үнэн бол маш олон хѳгшчүүл баярлана шүү
Зочин
2020-10-16 13:57
Хуурамч эмний асуудалыг шийдэх хэрэгтэй биш үү Хуурамч эм хөнгөлтөй үнээр олгоод хэн хохирч хэн хожих бол
Зочин
2020-10-16 13:46
амжилт хүсье
Т.МӨНХСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up