Ч.ХҮРЭЛБААТАР: 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Цалингийн нэгдсэн систем хэрэгжиж эхэлнэ Ч.ХҮРЭЛБААТАР: 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Цалингийн нэгдсэн систем хэрэгжиж эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.ХҮРЭЛБААТАР: 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Цалингийн нэгдсэн систем хэрэгжиж эхэлнэ

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бүх сайд нар оролцож, 2021 оны Улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийн талаар илтгэл тавилаа.  

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Цалингийн нэгдсэн систем 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Түүний ирэх жилээс үр дүнг нь бодитойгоор хүртэнэ гэж бодож байна.

Төсвийг хуулийнхаа хугацаанд аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Parliament.mn дээр гарсан. Хуулийн хугацаандаа өргөн барьсан. Ил болгосон материалыг уншаад танилцах нь таны эрхийн асуудал. Цахимаар өгсөн, үүнийг дэмжиж байгаа. Би муу сайн ч гэсэн найман жил эдийн засгаар сурсан юм. Эдийн засАГТ агшилт явагдаж байгаа бол дотоод эдийн засгаа агшаасан бодлого явуулж болдоггүй юм. Ингэвэл борц болдог. Эргээд сэргээхэд хэцүү болно. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Энэ нь онол юм. Хүссэн хүсээгүй бодит амьдрал дээр шаардагдаад гараад ирдэг зүйл. Барилгуудын хөрөнгө оруулалтын асуудал. Эхнийх нь концессын гэрээнүүд. Хүрэлсүхийн засгийн газар нэг ч концессын гэрээ байгуулагдаагүй. Өмнөх гэрээнүүд бүгд доллараар хийгдсэн юм билээ. Төгрөгөөр хийгдсэн байсан бол ийм асуулт гарахгүй байх. Монголбанкны барилга улсын төсвөөс хийгддэггүй. Сургуулийн автобус мөн ялгаагүй орон нутгийн төсвөөс хийгдсэн зүйл. ХЗДХЯ-ны санхүүжилт төсвөөс гарсан."гэлээ.

Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хэлэлцсэний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620508
1 эможи

keyboard_arrow_up