Ц.ДАВААСҮРЭН: Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон энэ үед кино урлагтаа мөнгө зарцуулах гэж байгаа нь зөв Ц.ДАВААСҮРЭН: Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон энэ үед кино урлагтаа мөнгө зарцуулах гэж байгаа нь зөв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ДАВААСҮРЭН: Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон энэ үед кино урлагтаа мөнгө зарцуулах гэж байгаа нь зөв

2020 оны 10 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Чухал хууль орж ирлээ. Өнөөдөр анхаарах ёстой асуудлын нэг нь кино. Залуучууд хүмүүжлээ өвөө, эмээгээсээ авдаг байсан бол одоо больчихсон. Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон энэ үед кино урлагтаа мөнгө зарцуулах гэж байгаа нь зөв. Хожимдсон ч гэсэн хэлэлцэж байгаа нь зөв. Шашин, урлаг бол хүнийг зөв хүмүүжүүлэхэд чухал. Энэ бүхнээ бид 1990 оноос хойш орхигдуулсан. Мөнгийг чухалчлах биш хүнээ хөгжүүлье гэвэл мөнгө хаях хэрэгтэй. Хошин урлаг ч гэсэн амьдралын болж, бүтэхгүйг харуулж байгаа. Ухаарлыг тайзнаас, дэлгэцнээс авах ёстой. Төсөл хөтөлбөрүүдийг хангалттай бид гаргасан ч харамсалтай нь хэрэгждэггүй. Энэ хууль бодитоор хэрэгжиж чадах уу. Дахиад л цаас болж ширээн дээр үлдэх вий.

Соёлын сайд С.Чулуун:  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хуулийн этгээд зураг авалт хийхдээ зөвшөөрөл авна. Түүнээс биш Монгол иргэнд хамаарахгүй. Манай улсын иргэн Хятдад очоод киноны зураг авалт хийх ямар ч боломжгүй. Төр улс нь хянаж байдаг. Монгол Улсын иргэн Монголын нутаг дэвсгэртээ кино хийхдээ надаас зөвшөөрөл авахгүй. Кино үйлдвэрлэгч нартаа зөндөө уулзсан. Кино урлагийг дэмжих хуулийг эрхзүйн зохицуулалтыг нь гаргаад өгчихвөл болно гэдгийг бүгд хэлж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620317
2 эможи

keyboard_arrow_up