COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн. Харин УИХ-аас Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал нарыг санал болголоо. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж асууж, хариулт авлаа.

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.28/ ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.

Цагдаагийн хурандаа Ж.Болдын товч намтар

  • 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
  • 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
  • 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
  • 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
  • 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619508
1 эможи

хужаа
2020-08-29 12:20
Хэнтийн мангайсан хар сданууд хэнтийн хужаагаа дэмжсэн байна.
хужаа
2020-08-29 12:19
Яах аргагүй хужаа цусны хүн мөн байна даа.
Зочин
2020-08-28 15:25
keyboard_arrow_up