COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана, шүүмжлэлийг хүлээж авна. Харин доромжлуулахгүй гэдгээ хатуу хэлье

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Анхдугаар чуулган Ерөнхий сайдыг томилох асуудлаар үргэлжилж байна

Ерөнхий сайдаар улиран сонгогдох гэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Намын харьяаллаас болж ажлаас халагдаад шүүхээр яваад шийдвэр нь гарсан хоёр хүн Орхон аймагт байгаа. Энэ хүмүүсийг буцааж ажилд нь томилох уу. Хууль Монгол Улсад хэрэгжих үү.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой гэж ойлгодог. Үүнийг л баталгаажуулсан. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг төртэй байх ёстой. Үүний төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ дөрвөн жилд ерөнхий, бөөрөнхий, лоозонгийн шинжтэй зүйл би сонсохгүй шүү. Ерөнхий бөөрөнхий лоозонгийн шинжтэй юм энэ дөрвөн жилд би сонсохгүй шүү. Эрдэнэтээс сонгогдсон Д.Батлут Засаг даргаар ажиллаж байсан. Намын харьяаллаар хоёр хүнийг ажлаас нь халсан шүүхийн шийдвэр гарчихсаныг би Ерөнхий сайдад нь хэллээ. Бусад аймагт юу болж байгааг би хэлж мэдэхгүй. АН-ынхан тэгж байгаад дуугарах байлгүй дээ. Одоохондоо хэлгүй юм шиг сууцгааж байна. Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Мөнхбаяр гээд залуу бий. Нөгөө нь Соёл урлаг спортын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг эмэгтэй байгаа. Энэ хоёр хүнийг буцааж ажилд нь аваарай. Үгүй бол би өдөр болгон энэ индрээс ярина шүү. Заавал ажил хэрэг болгох ёстой шүү.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Намаа удирдаж УИХ-д олонх болсон танд баяр хүргэж. Монголын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшлаа. Эдийн засгийн сэргээх чиглэлд ямар ажил хийх вэ. Монгол Улс Хар, Саарал жагсаалтаас хэзээ гарах вэ.   Ханшийн асуудал байна. Өнөөдрийн байдлаар ханш 2,820 болж 40 хувиар суларлаа. Үүнтэй яаж тэмцэх вэ. Төсөвт тодотгол хийх шаардлагатай болоод байна. Хэзээ хийх вэ.  

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Засгийн газар байгаа боломждоо тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана.  Шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотгол хийнэ. Саарал жагсаалтаас гарна. Холбогдох баримт бичгүүдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Ажлын хэсэг ажиллаж байна. Хар тамхитай холбогдсон нөхдөдөө арга хэмжээ авсан. Цаашдаа ийм зохисгүй байдал гаргахгүйн төлөө бүх талаасаа хяналт тавьж ажиллана. Цагдаа, тагнуул ажиллаж байгаа. Харамсалтай нь бидэнд мэдэгдэхгүйгээр ийм зүйл хийж байна. Энэ бол гэмт хэрэг. Гэмт хэрэг баригдсан. Хар тамхи зөө гэж тэдэнд хэн ч үүрэг даалгавар өгөөгүй. Холбогдох хүмүүс нь гэмт хэрэг хийсэн. Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Бид сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш. Ардчилсан намтай хамтарч ажиллаж байсан. Цаашид ч хамтарч ажиллах болно. Нөхдүүдийнхээ шүүмжлэлийг хүлээж авна. Харин доромжлуулахгүй гэдгээ хатуу хэлье. 

ШУУД ҮЗЭХ: 

   
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
618333
4 эможи

Zochin
2020-07-03 08:02
Erunhii saidaa mah nogoonii vne tengert hadaj baina ene zahiin naimaachid ard tvmniig yaduuruulah ajliig am niilen hiij baina tiim bolohoor zahuudad mah, nogoo gurliin vniig deed tal tud geed togtoichihooch tegvel ed nar ugsen huivaldaj chadahgvi. Zasgiin gazraas avch heregjvvlj baigaa arga hemjeenii esreg zahiin naimaachid ugsen huivaldaj ard irgediin amjirgaag tsag turamd doroituulj baigaag anhaaraldaa avaach.
Зочин
2020-07-02 14:43
ene muu hatuu anhaaruulaad yadgiin hudlaa daranguilal togtooh neg helber.davaraarai.binzin.valiyut.guril.mahniihaa uniig buulgaj chadahgui bj
Zochin
2020-07-02 14:14
ZGazar bolomjooroo ajillaj baigaa gene bolomjoosoo iluu garch ajillahiig l erenhii said gedgiinshdee Ug huleej avahdaa ih muu bololtoi
Усан нүдэт мэр
2020-07-02 11:10
Доржханд Ганбаатар Алтанхуяг гурвыг багахан шиг хуцаарай ална шүү гэнээ Хүрэлсүх гуай
keyboard_arrow_up