COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ

2020 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулаа. Шинэ УИХ-ын анхдугаар чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудал холбогдох хуулиудын хүрээнд хэрхэн явагдахыг  та бүхэнд хүргэж байна. 

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр МАН- 62, АН-11 ,Та бидний эвсэл- 1, Зөв хүн электорат-1, Бие даагч-1 санал авсныг СЕХ-ноос албан ёсоор зарлаж, 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсоныг шийдвэрлэн тогтоол гаргасан.

УИХ-ын гишүүний үнэмлэхийг  өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д даргад өнөөдрийн гарагийн 12.00 цагт өргөн мэдүүлнэ. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар шинэ Парламентын анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгчийн  зарлигаар зарлах ба Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлж, СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулсны дараа Нэгдсэн чуулганы танхимд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө. 

Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор зарлиг гарган, товлон зарлах хуультай.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

Гэхдээ Ерөнхийлөгч УИХ-д хамгийн олон суудал авсан намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы өдрийг товлох учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам хамгийн олон буюу 62 суудал авсан. Тиймээс Ерөнхийлөгч Монгол Ардын намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы зарлах учиртай. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтааж анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  •  14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  •  14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  •  14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  •  14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  •  14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  •  14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  •  14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

Сануулахад, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 1-нд хуралдуулах зарлигийг гаргаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618223
2 эможи

keyboard_arrow_up