COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын анхдугаар чуулганыг Х.Баделхан ДАРГАЛНА

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2020.06.25/ хуралдаж, сонгогчдоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид Даваа гаригт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргаад байна.

Тодруулбал, хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой.

УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

2020 оны шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.

Энэ тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дараах байдлаар заажээ. 

11.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөнө; 

УИХ-ын гишүүний тангарагийн үгийг өнгөрсөн хаврын чуулганаар өөрчлөн баталсан юм.

УИХ-ын гишүүний тангарагийн үг:

Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Анхдугаар чуулганы дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагддаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
618169
30 эможи

Z
2020-06-27 15:38
Казакууд монгол төрийн тамгыг авах гэж нэгдэж гаргасан дандаа даварч байдаг хүмүүс тэгсэн мөртлөө зүр сэтгэл нь казакстанд цохилдог
Зочин
2020-06-27 09:07
Hasag hvn geheer ee ih hurald suuj boldoggvi umyy bitgii ingej tuilshir mongol hvn vndes ugsaagaar ni yalgavarlan gaduurhaj bolohgvi
Aika
2020-06-27 00:55
Wadaj bga yum win arga bhgui wdee. Ішің күйсе тұз жала қазақтар жарайсыңдар!
Sainaa
2020-06-26 21:57
Tegvel hasag hun suulgamaargui bna gd gomdol gargaad yawaachde
Ard tvmnii omnoos
2020-06-26 14:05
Tor, tvmnii omno orgoj baigaa tangaragtaa vnench baigaarai durakuud minl zvgeer.
Зочин
2020-06-26 13:58
Хасаг хүн УИХ-ын даргын суудалд сууна гэдэг байж болохгүй гутамшиг
Зочин
2020-06-26 12:43
Цогзолмаа
2020-06-26 12:33
Урьд нь энэ тангараг хүчингүй байсан юм уу?Өргөсөн л бол тангарагтаа үнэнч байх юуны тулд тангараг билээ дээ.
Avliga ashig sonirxoliin zorchloos xol bnaa gesen bnashuu
2020-06-26 12:23
T
keyboard_arrow_up