COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Солтаныг АЛБАДАН ИРҮҮЛЭХ захирамж гаргав

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тэрбээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг. Мөрдөн шалгалтын явцад Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичиг явуулсан нь тогтоогдсон билээ. Түүгээр зогсохгүй дээрх сангаас зээл авсан, хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулах үеэрээ танилцуулсан юм. Шалгалтын явцад Г.Солтан нь ЖДҮХС-гаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулсан гэсэн баримт хавтаст хэрэгт цугласан гэдэг.

Тэрбээр өмнө нь хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар дуудахад ирэхгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байсан. Энэ удаа хавтаст хэргийнх нь хамтаар шүүхэд хүргүүлэхээр болж буй. Гэвч ирэхгүй байгаа учраас шүүгч дээрх захирамжийг баталжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
617191
8 эможи

Иргэн
2020-05-19 23:01
Ийм этгээдэд хууль үйлчилдэггүй, жирийн ядуу зүдүү ардад үйлчилдэг ямар учиртай
retry
2020-05-19 13:26
Даварсан хасаг дарагддагггүй ...
Зочин
2020-05-19 13:17
keyboard_arrow_up