COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бизнес эрхлэгчдийн төлөө “ХЭЗЭЭД БЭЛХЭН” Ж.Ганбаатар гишүүн

админ
2020 оны 5 сарын 08

Arslan.mn

Бизнесийн салбарт олон жил ажилласны хувьд бизнес эрхлэгчдийн төр дэх хүчтэй дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө тууштай зүтгэсээр яваа нэгэн бол Ж.Ганбаатар гишүүн. Хүн бүр бүтээлч, хөдөлмөрч байвал Монгол орон хөл дээрээ бат зогсоно гэж тэр үздэг. Тиймдээ ч хийж, бүтээх эрмэлзэл дүүрэн байгаа Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрх зүйн эрүүл орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхээр хүчин зүтгэж, өнгөрсөн зургаадугаар сард хууль батлуулсан билээ.

Бизнесийн салбарын хүн болохоор өөртөө ашигтай байхаар хууль батлууллаа гэх мэтээр хардах нь элбэг.  Гэтэл жилийн 1.5 тэрбумаас доош орлоготой бүх аж ахуйн нэгжийн татварыг салбар харгалзахгүй нэг хувь болгоход 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Татвар багасвал бизнес эрхлэгчид олон болохын хэрээр эдийн засагт 23 тэрбумын татварын орлогоос  ч илүү өсөлт дагуулж, хөгжилд асар их хувь нэмэр оруулахыг тэр урьдчилан харж, хэлсээр байгаа. Харин өнөөх хардалтын хувьд бол түүний компаниудын сарын орлого нь 1.5 тэрбумаас дээш тул энэ хөнгөлөлтөд хамаарахгүй юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн санаачилж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг УИХ-ын чулганы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг дэмжих замаар ажлын байрыг бий болгож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулна. Мөн орон нутагт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн кластераар хөгжүүлж, экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр болж байна.

Уг хууль нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616916
4 эможи

Ж.Ганбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up