COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНХОРОЛ: ЗГ-аас “Иргэдийн амьжиргааг тэтгэх багц арга хэмжээ” нь нэг хүн гэхээс илүү нийт эрх ашгийн төлөө гарсан шийдвэр

2020 оны 5 сарын 07

Arslan.mn

Коронавирусийн улмаас эдийн засаг саарсан энэ үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан.  

Тухайлбал, 0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор боллоо. Мөн халамжийн тэтгэврийг нэмэх, өрх тойлгойлсон ээжүүдийг дэмжих зэрэг цаг үеэ олсон томоохон хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

Он гарснаас хойш сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ өнжиж байна. Үүнээс  үүдэж өрхийн хоолны зардал нэмэгдэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээ авах асуудлыг  анх хөндөж тавьсан. 

Тэрээр өчигдөр энэ сэдвээр МҮОНРТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Ковид 19 цар тахлын эсрэг нэг удаа хэрэгжих хуулийг УИХ батлан гаргасан. Энэ хуулиар цар тахлын хамгаалалтыг хийх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, хариуцлагын асуудлыг тодорхой болгож өгсөн. Дэлхийн бүх улс оронд эдийн засгийн асуудал үүсч байна. Иргэдийн амьжиргаа, орлогогүй байдал, ажилгүйдэл гээд олон сөрөг үр дагавар бий болж байна. Тиймээс энэ олон асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж Ковид 19-ийн хуульд тодорхой  зохицуулалтуудыг оруулсан. 

Мөн УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоол баталсан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авч орлого багатай иргэд, өрх толгойлсон аав, ээжүүдэд зориулсан  шийдвэр гаргасан нь маш чухал. 0-18 насны хүүхдүүдэд зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг өгөхөөр боллоо. Хүнсний талон авдаг эмзэг бүлгийн иргэдэд өгдөг мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн. Том хүнд 32, хүүхдэд 16 мянган төгрөг олгоно. Халамжийн тэтгэвэр авч байгаа 188 мянган хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ. Өнчин хүүхдэд олгож байгаа тэтгэмжийн хэмжээ ч мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ бол  Засгийн газраас гаргасан амьжиргаагаа авч яваа өрх гэрийн зардлыг хуваалцах хамгийн том шийдвэр. 

Мөн Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах саналуудыг дэвшүүлсэн.” хэмээн ярилаа.

Харин дээрх шийдвэрүүдийг сонгууль дөхсөнтэй холбогдуулан улстөржүүлж суугаа нэг хэсэг байна. Ер нь УИХ-аас ямар шийдвэр гаргана. Түүнийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Цаг үеийн байдлаас хамаарч нийтийн эрх ашгийн төлөө  УИХ, ЗГ, УОК-оос улс орон, ард иргэдрүү чиглэсэн шийдвэр гаргахаас биш хүн болгонд таалагдах гэж шийдвэр гаргахгүй гэдгийг аль аль талдаа бодно биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
616900
8 эможи

Зочин
2020-05-07 20:56
2020-05-07 20:54 Дандаа тал еэвэн шиг шийдвэр гаргадаг. Тэгээд ичих ч үгүй тэрийгээ рекламдаад л. Сонгуулиар нөгөө тал еэвэн нь та нарын эсрэг санал өгнө ш дээ
Зочин
2020-05-07 19:52
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up